2024.12.27
Ж.Алдаржавхлан: Улаанбаатар хотод шийдэгдээгүй олон асуудал бий, дахин хот байгуулах чадамж байгаа юу
УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Улаанбаатар хот маань дулааныхаа асуудлыг шийдэж чадахгүй, цахилгааныхаа асуудлыг шийдэж чадахгүй ийм хүнд нөхцөлтэй байхад дахиад хот байгуулах санхүүгийн бололцоо хэр байгаа вэ? Монгол Улсад, 5 сард Хот тосгоны тухай хууль шинээр баталсан. Тэр хуулиас тэс өөр зохицуулалт энэ дотор явж байна. Цаашдаа Хот болгонд зориулж хууль хийх үү?
Хот тосгоны эрх зүйн байдлын хуулийн 15.2, 15.3 дахь заалтаас яагаад өөрөөр хийж байгаа юм бэ, хэдэн хүнтэй болох юм хэдэн төгрөг хэрэгтэй юм энэ хот тосгоны хуулийн энэ заалтаа яагаад зөрчилдүүлж хийсэн юм.
Учрал сайд аа би энэ Хархорумын ажлын хэсэгт чинь орж ажиллана шүү. Та бүхэн намайг оруулж ажиллаарай. Ганболд тухайн үед гишүүн байсан тэр үед нь би хот тосгоны хуулийг оруулж ирэхэд чи энэ хуулиа тат гээд сууж байсан өнөөдөр өөр юм яриад сууж байна.
Түүний асуултад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Г.Ганболд нар хариуллаа.