Өмнөговь аймагт хүлэмжийн аж ахуй хөгжиж байна
2024.05.14

Өмнөговь аймагт хүлэмжийн аж ахуй хөгжиж байна

Өмнөговь аймаг дахь Хүлэмжийн цогцолбор аж ахуйн талбайд НҮБ-ын ХААн хамт олонтой ХХААБОны БХ-ны гишүүний хувьд хамтарч ажиллаа.Говь нутагт ногоо тарьж ургуулна гэдэг маш их хөдөлмөр байдаг.

Хүлэмжийн аж ахуйн агрономч Д.Загдрагчаа болон түүний хамтран зүтгэж буй залуусаар үнэхээр бахархаж байна. 7 жилийн хугацаанд маш их туршлага хуримтлуулжээ. Энэ туршлагаас олон зүйлийг сурч мэдэж болохоор байна.Тус хүлэмжид бөөрөлзгөнө, интоор, гүзээлзгэнэ, усан үзэм, тарвас, помедор, огурци, 2 төрлийн чавга, айсбэрг, сонгино, алимны мод зэргийг тарьж ургуулж байна.

Нутгийн иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг хангахад цаашид говийн брэнд бүтээгдэхүүн хийхэд хувь нэмрээ оруулж байгаад баяр хүргэе. Төслийн зүгээс техникийн туслалцаа өгч дэмжиж ажиллахаар боллоо.

Өмнөговь аймгийн Солид Партнерс группын барьж буй сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн Ханхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй Ингэний сүүний үйлдвэрээр зочиллоо.Одоогоор 200 ингийг үйлдвэрийн саальд сурган ингэний эрчимжсэн мал аж ахуйд туршилт хийгдээд явж байна. Энэхүү ингэний сүүний үйлдвэр бүрэн ашиглалтад орвол малчид бүтээгдэхүүнээ нийлүүлэх, тогтмол ашиг олох санхүүгийн эх үүсвэр нээгдэх юм. Энэ төсөлд дэмжиж хамтарч ажиллаж байгаа НҮБ-ын ХААн Монгол дахь суурин төлөөлөгч Винода Ахужа болон хамт олонд баярлалаа.