Алтанбулаг суманд ажиллалаа
2024.05.07

Алтанбулаг суманд ажиллалаа

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Монгол Улсын Засгийн газрын бодлого үйл ажиллагааг тайлагнаж, Шинэ хоршоо хөдөлгөөнийг танилцуулж, Хөдөөгийн сэргэлтийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг тайлбарлах зорилготойгоор сангийн сайд Б.Жавхлан, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нар ажиллалаа.

2024 онд Сэлэнгэ аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар,
- Ерөнхий боловсролын сургуулийн 4 барилга
-Цэцэрлэгийн 4 барилга
- Эмнэлэг, эрүүл мэндийн төв 2
- Соёлын болон музейн барилга 3
- Спорт заал, цогцолбор 4
- Зам гүүрний төсөл 6
- Инженерийн дэд бүтцийн 4 төслийн ажил үргэлжилж, зарим нь шинээр эхлэхэд бэлэн болоод байна.

Алтанбулаг суманд боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна. Боомтын байгууламжийн 2-р хэсэг ашиглалтад орсноор хүчин чадал 3-4 дахин нэмэгдэнэ.

Уулзалтын үеэр иргэдийн санал шүүмжийг сонсож, асуултад хариуллаа.

Иргэд Монгол Улсын Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн өрөө барагдуулсанд, ард түмний баялгийн үр өгөөжийг иргэн бүрт хүртээмжтэй болгох Баялгийн сангийн хуулиа баталсанд, төсвийн хөрөнгө оруулалтыг зөв зохистой хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтад зарцуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn