Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа үүнийг 2026 оны төлөвлөгөөнд тусгасан уу?
УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Монгол улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэж байгаа дээр, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуультай холбоотой тодруулга авах хэрэгтэй байна. Ц.Туваан сайд байхгүй байгаа хэдий ч ажлын хэсэгт байгаа холбогдох гишүүд хариулбал их сайн байна. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын ажлуудаас дурдагдсан ажлуудаас дурдвал 3.5 дээр өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элементийн хайгуул эрлийн ажлыг эрчимжүүлнэ. Судалгааг эрчимжүүлнэ. Хайгуулын ажлыг өргөжүүлнэ, геологийн нөөцийг нэмэгдүүлнэ, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлнэ.
Мөн янз бүрийн металлуудыг дурдаад ашигт малтмалын эрэл үнэлгээний ажлыг эрчимжүүлнэ. Холбогдох хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, эрдэс баялгийн салбарт хиймэл хувийн өндөр технологийг нэвтрүүлнэ гээд эдгээр дээрх энэ төлөвлөгөөнд туссан ажлууд хэрэгжихийн тулд Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт шаардагдана. Одоогийн хүчин төгөлдөр байгаа Ашигт малтмалын тухай хууль 2006 онд шинэчлэгдэн найруулагдсанаар өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Өнөөдрийг хүртэл 2025 он хүртэл нэмэлт байдлаар, өөрчлөлт байдлаар бусад хуулийг дагаад 350 давсан нэмэлт өөрчлөлтүүд ороод анхны үзэл баримтлалдаа нийцэхгүй байна гэсэн ийм дүгнэлттэй хууль байгаа.Эрдэс баялгийн салбарынхан болохоор энэ Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсан байдлаараа зарим агуулгууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хаалттай болж байна, хайгуул хийхэд төвөгтэй болж байна гэсэн байдлаар янз бүрийн баримтуудыг дэлгэдэг болсон. Тэгээд нээлттэй ярилцаж ч байгаа. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийг бол сайжруулах хэрэгтэй. Энэ төлөвлөгөөнд туссан ажлууд ер нь хэрэгжихээр байна уу?
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулъя гэх юм бол энэ хаврын чуулганаар оруулж ирвэл амжих юм шиг. Гэхдээ хугацаагаа бодоод үзэхээр төсөвтэй холбоотой асуудал хөндөж байгаа тохиолдолд, Хууль тогтоомжийн тухай хуулиараа 60 хоног хэлэлцүүлэх ёстой. Тэгэхээр энэ хаврын чуулганд өргөн барьж амжихгүй, хэлэлцэж амжихгүй юм шиг ийм дүр зурагтай байх юм. Аж үйлдвэрийн Эрдэс баялгийн яамныхан ямар төлөвлөгөө гаргаж байна.

Сэтгүүлч