“Ухаалаг газар тариаланг хөгжүүлэх нь-2024” газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Даланзадгад хотод боллоо
2024.04.16

“Ухаалаг газар тариаланг хөгжүүлэх нь-2024” газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Даланзадгад хотод боллоо

Даланзадгад сумын ЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан тус зөвлөгөөнд 150 гаруй газар тариалан эрхлэгчид оролцож, ХААИС, БНСУ-ын “Сид саранг” үрийн компанитай хамтран “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага”, “Говийн бүсэд ухаалаг хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх боломж”, “Бөөрөнхий сонгины үр үржүүлэг” зэрэг сургалт, лекцийг явуулж, газар тариалан эрхлэгчид маань “Агропарк” хүлэмжийн цогцолборт үр үрсэлгээг бэлтгэх талбайн дадлага хийлээ.

Цаашид БНСУ-ын газар тариалангийн салбартай хамтран ажиллаж, туршлага солилцох боломж нээгдэж байгаад баяртай байна.Тариаланч хүн байгаль, цаг уурын бэрхшээл дор цаг нартай уралдан ажиллаж, аливаа хатуу бэрхийг тэсвэр, тэвчээрээр даван туулж, хүн амыг хүнсээр хангах үйлсийн төлөө өөрийн мэдлэг оюун, авьяас билэг, хөрөнгө, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажилладаг баатарлаг үйлстэн билээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn