2024.03.14
Завхан аймгийн Идэр суманд ажиллав
Цаг агаар газарзүйн байршлаас шалтгаалж сум болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Идэр сумын хувьд, хангай хээр хосолсон нутаг. Тус сумын иргэд мал аж ахуйгаа дагна нүүдэлчин өв соёлоо тээн амьдарч байна.
Цаг наргүй их ажилтай ч нутгийн иргэд төрөөс иргэдэд, иргэдээс төрд хүргэх мэдээ мэдээлэл өгөх хуралд идэвхтэй оролцож нутаг орныхоо төлөө олон чухал асуудлыг хөндөв.
Бүчилсэн хөгжлийн талаар орон даяар хэлэлцүүлэг, уулзалт болж байгаа энэ цаг нутаг орон бүр өөрийн даавуу талаа гаргаж, бүсийн хувь нэмрээ оруулах нь чухал. Мөн бэлчээрийн мал аж ахуйг орхиж огт болохгүй гэдгийг нутгийн ахмад буурлууд захив.
Залуучуудын зүгээс мянганы замыг гүйцээх боломж байгаа эсэх, бүсийн хөгжилд аймгын бүх сумдыг засмал замд холбох төлөвлөгөө бий юу, дундаж давхаргыг бий болгож, орон нутагт залуучуудыг дэмжиж ажиллах тал дээр төр анхаарах зайлшгүй хэрэгтэй байна. Түүнчлэн Идэр сум транзит тээврийг хөгжүүлвэл эдийн засгийн хувьд чадамж нэмэгдэх боломжтой зэрэг асуудлуудыг онцоллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан