ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ФУРГОН АВТОМАШИНЫГ ХАЛАХ ЦАГ БОЛСОН
2024.02.28

ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ФУРГОН АВТОМАШИНЫГ ХАЛАХ ЦАГ БОЛСОН

Олон хоногийн шуурганы улмаас Завхан аймгийн Нөмрөг суманд хаваржилт хүндэрчээ. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдүү явахад тэвнээр тусалсан дээр гэдэг.

Монгол Улсын ЗГ-аас Завхан аймгийн малчдад 400 тн тэжээл, хүнсний багц олгохын зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Малчид байгалийн эрхшээлд туйлдаж байгаа энэ үед цаг алдаж эмнэлэгт хүргэгдэх цаашлаад эрүүл мэндтэй холбоотой асуудал бүр мөсөн орхигдож байгааг хэлж байна.

  • Тиймээс нэн тэргүүнд малчдад хүргэдэг эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах,
  • Эмнэлгийн үйлчилгээнээс фургон автомашиныг халах,
  • Зориулалтын тоноглол бүхий машинаар үйлчилгээ үзүүлдэг болох зэрэг асуудлыг Нөмрөг сумынхан хөндөж ярилаа.

Энэ хүрээнд ЗГ, УОК Завхан аймгийн сумдын эмнэлэгт туулах хүчин чадал өндөр нийт 11 тусгай тоноглогдсон Тоёота жийп автомашин олгохоор боллоо.