ТҮМЭН ТЭМЭЭНИЙ НУТАГ ЗАВХАН СУМЫНХАНТАЙГАА УУЛЗЛАА
2024.02.22

ТҮМЭН ТЭМЭЭНИЙ НУТАГ ЗАВХАН СУМЫНХАНТАЙГАА УУЛЗЛАА

Завхан аймгийн Айраг Хяргас нуур, Завхан голынхоо эрэг хөвөөнд дөрвөд, халх, сартуул түмэн эв найртай аж төрөн суудаг. Мал аж ахуй, аялал жуулчлал, загас агнуур манай Завханчуудын амьжиргааны гол үндэс аж.

Завханчууд авто замтай болох, ажлын байр бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр төр засгаас анхаарч дэмжихийг хүсэж байлаа.

Түүнчлэн алслагдсан бүсийн иргэдийн ХХОАТ-ыг тодорхой хэмжээгээр бууруулах санал ч тавьж байна. Элгэмсүү халуун сэтгэлээр угтаж илэн далангүй асуудал шийдлээ ярилцсан Завханчууддаа баярлалаа.