Завханы Алдархаанаас Алтай чиглэлийн 40 км автозам 2028 онд ашиглалтад орно
2025.05.06

Завханы Алдархаанаас Алтай чиглэлийн 40 км автозам 2028 онд ашиглалтад орно

Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто зам өнөөдөр /2025.05.05/ баригдаж эхэллээ.

Уг авто зам бол аймгийн төвөөс сумын төвийг холбохоос гадна Алтай-Улиастай, Улиастай-Алтайгаас Бургастай боомт хүрэх баруун босоо тэнхлэгийн авто замын нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой. АХБ-ны санхүүжилтээр баригдах уг авто зам 2028 онд ашиглалтад орно.

Алтай-Улиастай чиглэлд Говь-Алтай талаас Тайшир сум хүрэх 60 км авто замыг барих гүйцэтгэгч компани ирэх намар сонгон шалгарна.

Эдгээр авто замууд ашиглалтад орсноор бүс нутгийн иргэд, малчид эрүүл мэнд, боловсрол, төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж, зам дагасан үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн сүлжээ өргөжиж, зорчигч, жуулчид аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлэх юм.