Завхан аймгийн Сонгино суманд ажиллалаа
2024.02.23

Завхан аймгийн Сонгино суманд ажиллалаа

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Сонгино сумын малчид иргэдтэй уулзаж зуд турхантай үеийг давахаар ЗГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон бусад бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Өвөлжилт хаваржилтын бэлтгэлээ сайн базаасан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хойд сумдад нөхцөл байдал хүндэрч байгааг малчид маань ярьж байна.

Мөн эмнэлэг, сургууль, дотуур байр, малын гаралтай түүхийн эд, дайвар бүтээгдэхүүн худалдан авч борлуулдаг төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр Сонгиночууд ЗГ-аас хэрэгжүүлж буй авлига хулгайтай тэмцэж, шударга ёс тогтоох ажлаа улам эрчимжүүлэхийг хүсэж байна. Мөн их хэмжээгээр орж хунгарласан цас мөсийг цэвэрлэх машин механизмыг шийдэж өгөх талаар хүсэлт гаргалаа.