ХӨВСГӨЛ АЙМГИЙН МАЛЧДАД ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт, хаваржилт хүндэрч, зам даваа хаагдан, мал амьтан идэш, тэжээлийн хомстолд орж, аймгийн хэмжээнд 135 мянга гаруй мал зүй бусаар хорогдоод байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 дахин нэмэгдсэн, цаашид ч өсөх хандлагатай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2 сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Хөвсгөл аймгийн зудын эрсдэл өндөр байгаа 19 сумын 11 мянган өрхөд 110 тн гурил, 55 тн цагаан будааны хүнсний дэмжлэг үзүүлэхээр болсон. Уг хүнсний дэмжлэгийг аймгийн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар хүлээж авлаа. Өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа олгох юм.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Хөвсгөл аймгийн 16 суманд 225 тн малын тэжээлийн улаан буудай олгохоор шийдвэрлэсэн. Улаан буудайг зудтай байгаа сумдад хуваарилж, хүргэх ажлыг энэ долоо хоногоос зохион байгуулна.
МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН УЛААН БУУДАЙ ОЛГОХ СУМДЫН ХУВААРЬ:
1. Арбулаг сум – 10 тн
2. Бүрэнтогтох сум – 10 тн
3. Галт сум – 25 тн
4. Жаргалант сум -25 тн
5. Рашаант сум -10 тн
6. Ренчинлхүмбэ сум – 10 тн
7. Тосонцэнгэл сум – 10 тн
8. Төмөрбулаг сум – 15 тн
9. Түнэл сум – 10 тн
10. Улаан-Уул сум – 10 тн
11. Хатгал тосгон - 5 тн
12. Цагаан-Уул сум – 25 тн
13. Цэцэрлэг сум – 25 тн
14. Шинэ-Идэр сум – 20 тн
ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГТ ХАМРАГДАХ ӨРХ:
1. Шинэ-Идэр сумын 625 өрх
2. Галт сумын 1185 өрх
3. Жаргалант сумын 1175 өрх
4. Цэцэрлэг сумын 913 өрх
5. Төмөрбулаг сумын 904 өрх
6. Улаан-Уул сумын 853 өрх
7. Цагаан-Уул сумын 1024 өрх
8. Ренчинлхүмбэ сумын 890 өрх
9. Бүрэнтогтох сумын 851 өрх
10. Баянзүрх сумын 400 өрх
11. Арбулаг сумын 404 өрх
12. Алаг-Эрдэнэ сумын 286 өрх
13. Рашаант сумын 191 өрх
14. Ханх сумын 114 өрх
15. Тосонцэнгэл сумын 280 өрх
16. Мөрөн сумын 291 өрх
17. Түнэл сумын 380 өрх
18. Хатгал тосгоны 124 өрх
19. Цагааннуур сумын 110 өрх
Хүнсний тусламж, улаан буудайг зудтай байгаа сумдад Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар болон сумдын онцгой байдлын албан хаагчид, хүргэж өгөх юм. Цаг уурын хүнд нөхцөлд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагч Та бүхэндээ талархал илэрхийлье.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn