2024.02.26
ХӨХ БААВГАЙ хөтөлбөрийн хүрээнд "ХӨХСУВД" зохион байгуулагдана
Зудын нөхцөл байдлаас шалтгаалан мөсний баярыг цуцлах тухай хөндөгдөж байсан ч аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн саналыг үндэслэн хийхээр болсон.
Орон нутгийн иргэдийн хувьд ч худалдаа эрхэлж орлоготой болох боломж. Мөн олон улсын болон дотоодын жуулчид хэдийн захиалгаа хийж, нислэгүүд тавигдаж, аялал жуулчлалынхан маань бэлтгэлээ хангасан байна. Урлаг, соёлынхон ч тоглолт хийж зуданд тодорхой хувийг хандивлахаа илэрхийлж байна.
Аж ахуйн нэгжүүд орлоготой байж гэмээ нь зуд, байгалийн гамшиг эсрэг тэмцэх төсөвтэй болно. Ажлын хэсгийг хуралдуулж аюулгүй байдлыг хангах үүргийг өглөө