Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо
2024.02.08

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо

ХОТ, ХӨДӨӨГИЙН ХҮҮХЭД БҮР ХААНА АМЬДАРЧ БАЙГААГААС ҮЛ ХАМААРЧ ЦЭЦЭРЛЭГТ БҮРЭН ХАМРАГДАХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орж тус сумын цэцэрлэгийн насны хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдлээ.

Цэцэрлэгийн багш, хамт олон, эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд гэсэн алтан гурвалжин хамтран ажиллаж байж бага насны хүүхдийн хүмүүжил төлөвшилд илүү сайн нөлөө үзүүлдэг. Энэ чиглэлд Амьдралын мод хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж байна.