2024.01.31
Ослын улмаас хохирсон иргэдэд халамжаас олгох мөнгөн тэтгэмжийг шуурхай олгуулна
Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон ослын улмаас хохирсон иргэдтэй уулзлаа.
Ослын өглөө ажлын хэсэг байгуулан шуурхай штаб дээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх багийг томилон ажиллуулсан.
Мөн давхар сэтгэлзүйч байршуулж, тогтмол уулзалтуудыг зохион байгуулсан. Өнөөдрийн уулзалтаар байгууллагын нөөц боломжиндоо тааруулаад хүүхэд, ахмадуудыг амраах болон иргэдийг эрүүл мэндийн бүтэн шинжилгээнд хамруулахаар боллоо. Мөн халамжаас олгох мөнгөн тэтгэмжийг шуурхай олгуулна.