2023.11.24
Хотын дарга Х.Нямбаатар, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагуудтай дүүргийн зарим байршилд ажиллалаа
2024 оны Нийслэлийн төсвөөр 13,14,42-р хороо, Ахмадын хорооллын далан дагасан замыг асфальтаар хучиж, ээлтэй орчныг бүрдүүлэхээр боллоо.
Баянзүрх дүүргээс санаачлан хэрэгжүүлж буй Гэр хорооллын дунд бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох "Бидний гудамж" төслийг Нийслэлээс бодлогоор дэмжинэ. Мөн төсөл хэрэгжсэн орчмын айл өрхүүдийг Нийслэлийн Орон Сууцны корпорацтай хамтарч Hybrid House төсөлд оруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Сэлбэ сэргэлт төсөл, Дарь-Эх, Шархад дэд төвийн төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Баянзүрх дүүргийн 28-р хороо Хужирбуланд шинээр хийгдэж буй "IGM- Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-г тохируулахдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг хөшөө дурсгал олнолр нь байрлуулахаас илүү ногоон орчныг ихээр бий болгох, цаашлаад олон улсын хэв шинжийг бүрдүүлэхдээ эко байдлаар хийхээр боллоо.