
2025.06.06
БЗД-Т ШИНЭ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэдэд зориулан шинэ эмнэлэг ашиглалтад орлоо. 92-р сургуулийн зүүн талд байрлах уг эмнэлэг нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. 8 давхар бүхий энэхүү эмнэлгийн:
- 1-5 давхарт — амбулаторийн тусламж үйлчилгээ
- 6-8 давхарт — хэвтэн эмчлүүлэх тасгууд байрлаж байна.
- Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх энэ томоохон бүтээн байгуулалт нь оршин суугчдад ойроос чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.

Сэтгүүлч