2023.12.30
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Монголчуудаа элэг нэгт Баянзүрхчүүдээ, ирж буй шинэ оны мэнд хүргэе.
Баянзүрх дүүрэг маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Алхам алхамаар бид урагшилсаар байна.
2024 он та бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан алдаа дутагдлаа зассан гэр бүлийн үргэлжлэл болсон үр хүүхдүүдийнхээ төлөө олон гэгээлэг зөв хүн болж төлөвшихөд тустай ажлууд хийсэн шинэ сэргэлтийн жил байх болно.
Он солигдох энэ торгон мөчид ажил албаа үргэлжлүүлэн, улсаа төлөөлөн зүтгэж буй төрийн цэргийн албан хаагчиддаа, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.
Айлчлан ирж буй шинэ он иргэн бүр энх тунх, айл болгон аз жаргалтай байж, ажил ундарч, амьдрал буцалсан, улс гүрнээрээ дэвжин дээшилсэн шинэ сэргэлтийн жил байх болтугай.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn