2024 оныг ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРТ " БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ" болгов
2024.01.29

2024 оныг ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРТ " БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ" болгов

2024 оныг ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРТ " БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ" болголоо.

Энэ хүрээнд:

  • Бүх төрлийн тээврээр 120 САЯ ТН буюу 2022 оноос 2 ДАХИН ИХ АЧАА тээвэрлэнэ.
  • Авто замын салбарт 7 аймаг 44 сум, 2 хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, 284 у/метр гүүр ашиглалтад оруулна.
  • Автотээврийн салбарт 75 САЯ ТН АЧАА тээвэрлэж, шинээр 5 УЛСТАЙ Автотээврийн хэлэлцээр байгуулна.
  • Агаарын тээврээр 2023 онд 1.7 САЯ ЗОРЧИГЧ тээвэрлэсэн бол энэ онд 2.2 САЯ ЗОРЧИГЧ тээвэрлэж, АНУ, Вьетнам руу шууд нисдэг болно.
  • Агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд олон улс, орон нутгийн нислэгийг улам нэмэгдүүлнэ.
  • Төмөр замаар 2.5 САЯ ЗОРЧИГЧ, 45.5 САЯ ТН АЧАА тээвэрлэнэ.
  • Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч хил холболтын төмөр зам болон нийт 1826 КМ ТӨМӨР ЗАМЫН барилгын ажлыг эхлүүлнэ.