БНСУ-ын сайн туршлагыг Монгол улсын онцлогт тохирсон хэлбэрээр хэрэгжүүлнэ
2023.12.28

БНСУ-ын сайн туршлагыг Монгол улсын онцлогт тохирсон хэлбэрээр хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Боловсролын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Газар тариалан, далайн бүтээгдэхүүний корпораци, “Жеда жүүд” ХХК хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Санамж бичгийн зорилго нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг нэгдсэн тогтолцоогоор шийдэж буй БНСУ-ын сайн туршлагыг Монгол улсын онцлогт тохирсон хэлбэрээр хэрэгжүүлэх юм.

ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж нэгдсэн хангамжийн төв байгуулах оновчтой хувилбар боловсруулах;
  • Хангамжийн төвийн үйл ажиллагаанд төрийн байгууллагын оролцоо, чиг үүргийн схем, зураглал боловсруулах;
  • Хангамжийн төвийн удирдлага, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах. Менежментийн зураглал боловсруулах;
  • Хүнсний зах, бөөний худалдааны төвийг түшиглэн хангамжийн тогтолцоог сайжруулах хувилбар боловсруулах;
  • Хангамжийн төвөөс нийлүүлэх бүтээгдэхүүний лабораторийн хяналтыг сайжруулах хувилбар боловсруулах. Сургууль, цэцэрлэгт нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүнийг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид үе шаттай шинжилгээг хийж санал дүгнэлт боловсруулах;
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний системийн хөгжүүлэлт хийх хувилбар боловсруулах /Захиалга, нийлүүлэлт, хяналт/;
  • Хүүхдийн өсөлт хөгжилтөд нэн шаардлагатай, улирлын онцлогоос шалтгаалан дотоодоос нийлүүлэх боломжгүй түүхий эд бүтээгдэхүүнийг импортлох хувилбарыг боловсруулах /Эдийн засгийн үр өгөөжийг харьцуулах/;
  • Хүнсний хангамжийн тогтолцооны шинэлэг хувилбарт нийцсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бүртгэл, хяналтыг сайжруулах зөвлөмж боловсруулах;
  • Түгээлтийн менежментийг сайжруулах эдийн засгийн үр өгөөжтэй хувилбар боловсруулах/Хангамжийн төвд суурилсан, Гэрээгээр бусдаар гүйцэтгүүлэх, бусад/;
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор харилцан туршлага солилцох богино хугацааны сургалт, семинар, хамтарсан судалгаа, бусад үйл ажиллагаанд харилцан оролцож мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан