“Гэр бүлийн боловсрол” олгох ээлжит сургалтад 73 дугаар сургуулийн захирал, багш нар оролцлоо
2023.04.17

“Гэр бүлийн боловсрол” олгох ээлжит сургалтад 73 дугаар сургуулийн захирал, багш нар оролцлоо

Засгийн газрын 2018 оны гуравдугаар тогтоолд үндэслэн ИТХ-ын даргын 2021 оны 57 дугаар тогтоолоор  “Эцэг эхийн зөвлөл” байгуулах захирамж гарсан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Гэр бүлийн боловсрол” олгох  сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эх асран хамгаалагчдаас гадна багш сурган хүмүүжүүлэгч, албан хаагчдын хамтын ажиллагаа, хариуцлага зайлшгүй хэрэгтэй. Тиймээс энэхүү сургалтад Математик, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73 дугаар сургуулийн захирал, багш, албан хаагчдыг хамрууллаа.

Сургалтын үеэр тус сургуулийн захирал, багш нар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ илэрхийллээ. Мөн хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхийн тулд багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд юунд анхаарах нь чухал гэдгийг онцлов.