"Гэр бүлийн боловсрол" олгох сургалт боллоо
2023.03.27

"Гэр бүлийн боловсрол" олгох сургалт боллоо

2018 онд гарсан Засгийн газрын 3 дугаар тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрйн 57-дугаар тогтоолоор "Эцэг эхийн зөвлөл" байгуулах захирамж гарсан.

Хүүхдүүдийн эрүүл, аюулгүй өсөж торних, сурч боловсрох орчныг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс уг захирамжийг гаргасан билээ.

Өнөөдөр дүүргийн 97 дугаар цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх асран хамгаалагчдад "Гэр бүлийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулав.

Эцэг эхийн зөвлөл байгуулснаас хойш 2022 оны 5 сард дүүргийн хэмжээнд анхдугаар чуулганыг зохион байгуулж, мөн бүх шатны боловсролын байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцаж, шийдвэрлэж болох алхмуудыг авч хэрэгжүүлж эхлээд байгаа юм.