УИХ-ын гишүүн Х.Ганхуяг эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзав
Монгол улсын нийт хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж, голлох салбарын 70 хувьд нь эмэгтэйчүүд хөдөлмөрлөж байна.
Үүнээс харахад улсыг хөдөлгөгч голлох хүчний нэг нь яахын аргагүй эмэгтэйчүүд билээ. Тиймээс ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргийн Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзав.
Тэрээр тэдэнд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн эрх, ажиллах орчин нөхцөл, нийгэмд эзлэх байр суурь гээд олон сэдвийн хүрээнд ярилцсан юм.
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.08
2024.10.18