Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд "Гэр бүлийн боловсрол" сэдэвт сургалт зохион байгууллаа
2023.03.13

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд "Гэр бүлийн боловсрол" сэдэвт сургалт зохион байгууллаа

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн шийдвэрээр нийгэм, олон нийтийн сэтгэл зүйн хэрэгцээ шаардлагад тулгуурлан гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах, хувь хүний сэтгэл зүйг дэмжих зорилгоор зөвлөгөө мэдээллийн танхимыг ажиллуулахаар болсон.

Тус шийдвэртэй холбогдуулж ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн, Гэр бүл зөвлөхүйн ухааны магистрантур Ш.Чулуунцог “Гэр бүлийн боловсрол” сэдвийн хүрээнд орчин үед олон улсад судалж буй онол, статистик, практик хосолсон анхны сургалтыг зохион байгуулсан юм.

Тэрээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийг сонгогдсон хорооддоо иргэд, гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах, зөв зүгт чиглүүлэх гарц хөтөч нь болж ажиллахыг уриалав.

Харин төлөөлөгчдийн зүгээс сургалтыг “Сонирхолтой, үр өгөөжтэй, хүртээмжтэй, ач холбогдолтой байлаа” хэмээн дүгнээд цаашид гэр бүлдээ, хүүхдүүдэдээ, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хүсэлт тавилаа.