Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгийн хурал боллоо
Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах зорилго бүхий ажлын хэсгийг УИХ-ын Гишүүн Н.Алтаншагай ахлаж байгаа.
Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд 6 дахь ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Бүтэн дөрвөн парламент дамжсан энэхүү хуулийг энэ удаагийн Парламент батлана гэдэгт итгэж байна.Тус хурлаар нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага, Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл сонсож, асуулт асуулаа. Хаврын чуулганы үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Гэр бүлийн тухай хууль"-иар хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллахаар боллоо.
Холбоотой мэдээ
2025.02.07
2025.02.05
2025.02.04