2023.03.30
Баянгол дүүргийн ИТХ-ын 2023 оны ээлжит хуралдаан болов
Нэгдүгээр улирлын ээлжит хуралдаанд оролцвол зохих 38 төлөөлөгчөөс 33 төлөөлөгч ирснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа хуралдааныг нээж эхлүүлэв.
Хурлын хэлэлцэх асуудалд нэр бүхий 15 төлөөлөгч Засаг дарга Ө.Сумъяабаатарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцүүлэхээр санал өргөн барьсныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь хэлэлцэн дэмжлээ.
Мөн дараах асуудлуудыг хэлэлцэж батлав. Үүнд:
Хэлэлцэх асуудал:
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
- Төлөөлөгч огцруулах тухай
- Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг сонгох тухай
- “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах эхчүүдийг уламжлах тухай
- Төрийн дээд одон медалиар шагнагдах иргэдийг дэмжих тухай;
Танилцах асуудал:
1. Гадаад томилолтын тайлан танилцуулах тухай