Гүүний хатаасан саам, саамын тос Европын холбооны чанарын тэмдэгтэй болно
2023.04.11

Гүүний хатаасан саам, саамын тос Европын холбооны чанарын тэмдэгтэй болно

Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт Сайд Марк Фэну анх удаа манай улсад айлчилсан хэдий ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувиар 3 дахь удаагийн уулзалт хийлээ.

Хоёр орны хөдөө аж ахуй, хүнсний салбарын чадавхыг бүрэн хангахаар “Захиргааны зохицуулалтын хэлэлцээр”-ийг 2022 онд Франц улсад хийсэн айлчлалын үеэр шинэчлэн байгуулсан.

Захиргааны зохицуулалтын үндсэн 3 чиглэлд:

1.Хөдөө орон нутгийн хөгжил
2.Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээх
3.Монгол Улсын бүтээгдэхүүнүүдэд Газарзүйн заалтыг таниулахад хамтран ажиллах.

Уулзалтаар:

  • • Гүүний хатаасан саам, саамын тос зэрэг бүтээгдэхүүнд чанарын тэмдэг, газарзүйн заалтыг танин хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах,
  • • Хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдлийг бууруулах, органик бодисуудыг хөрсөнд нь хадгалах тухай "4 per 1000" буюу “1000-д 4” олон улсын санаачилга,
  • • Өндөр ашиг шимт малын үүлдрүүдийг импортлох, эрүүл бүс байгуулах
  • • Хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг Франц улсад сургах зэрэг асуудлуудаар санал солилцлоо.