Нөөцийн махыг энэ сарын 15-наас нийслэлийн 9 дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдана
2023.03.14

Нөөцийн махыг энэ сарын 15-наас нийслэлийн 9 дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдана

Хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөц бэлтгэснийг энэ сарын 15-наас нийслэлийн 9 дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдаж эхэлнэ.

Нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагааг хянаж шалган, худалдаанд гаргах бэлтгэлээ хангаад байна. Нөөцийн махны үнийн тухайд, үхрийн ястай мах 10700, хонины ястай мах 8600, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямд борлуулах юм.