2023.01.13
Махны экспортын тухай тавьсан асуулгын хариуг сонслоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.13\ нэгдсэн хуралдаанаар Махны экспортын тухай тавьсан асуулгын хариуг сонслоо.
Асуулгын хариуг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцууллаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Сүүлийн таван жилийн хугацаанд мал сүргийн тоо 3.8 хувиар өссөн. 180,000 тонн мах экспортлох боломжтой байна" гэв.