Д.Энхтуяа: Сэргээгдэх эрчим хүч ЭЗ-ийн өсөлтийг дэмжих онцгой уялдаатай
2025.03.19

Д.Энхтуяа: Сэргээгдэх эрчим хүч ЭЗ-ийн өсөлтийг дэмжих онцгой уялдаатай

Өнөөдөр Эрчим хүчний үндэсний хорооны хуулийн ажлын хэсэг Япон улсад эрчим хүчний шинжээчээр ажиллаж буй мэргэжилтэн Н.Норовсамбуугийн илтгэлийг сонслоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ЭХҮХ-ны гишүүн Д.Энхтуяа сэтгэгдлээ хуваалцахдаа "Эрчим хүчний өнөөгийн байдал дэлхий даяар олон хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдсөөр байна. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд тухайлбал нар, салхи, усан цахилгаан станцуудын хэрэглээ өссөөр байгаа бөгөөд Япон улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн нь нэн оновчтой юм. Монгол улс нүүрсний эрчим хүчээс гадна сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж эрчим хүчний хараат байдлыг бууруулах, экологийн нөхцөл байдлыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой юм" гэлээ.