!["Сор кашемир" ХХК бүтээгдэхүүнээ 17 улсад экспортолж байна](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/13/a20f272cbd1174116a7f06b269a56246.jpeg)
2025.02.13
"Сор кашемир" ХХК бүтээгдэхүүнээ 17 улсад экспортолж байна
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Сор кашемир" ХХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
Тус компани 13 аймгаас жилд 800 тн ноолуур бэлтгэхийн зэрэгцээ 200 орчим тн тэмээний ноос, 30 гаруй тн сарлагийн хөөвөр, 200 гаруй тн хонины ноосыг боловсруулж, цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Бүтээгдэхүүнээ дэлхийн 17 оронд экспортолж, дотоодын 150 гаруй сүлжих цехийг ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн ээрмэл утсаар хангадаг.
Хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрнэ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр онцлов.