2025.01.09
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний талаар танилцуулга хийжээ
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний талаар ХХААХҮ-ийн сайд салбарын холбоо болон бизнес эрхлэгчдэд танилцуулга хийжээ.
Тодруулбал, тус уулзалтад Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж Монголын арьс ширний үндэсний холбоо, Монголын ноос ноолуурын холбоо болон бизнес эрхлэгчдэд танилцуулга хийлээ.
Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Т.Даваадалай болон яамны холбогдох албан хаагч, мэргэжлийн холбоод, бизнесийн салбарын төлөөлөл оролцож байна.
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд санал солилцон, байр сууриа илэрхийллээ.