2023.04.03
Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд хөгжлийн төлөвлөгөө гарган онцгой анхаарч ажиллана
Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Ханбогд- Бүтээн байгуулалт, ажлын байр” форум зохион байгуулагдаж байна.
Өнгөрсөн 2022 онд Ханбогд сумыг 2040 он хүртэл хот болгон хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан.
Үүнтэй уялдуулан Оюу Толгойн төслөөс ирэх 5 жилд Ханбогд суманд эхний ээлжинд 50 сая ам.доллар зарцуулахаар баталж, Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан байгуулан ажлаа эхлүүлээд байна.
Ханбогд сумын хөгжлийн стратегийг Оюу Толгой компанийн урт хугацааны бизнесийн стратеги болон “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулсан билээ.
2023 он гарсаар нүүрсний нийт экспортын 56%-ийг Гашуунсухайт боомтоор экспортлож Өмнөговь аймгийн авто замын 2 боомт нүүрсний экспортын 78%-ийг дангаараа бүрдүүлж байна.