"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-БООМТЫН СЭРГЭЛТ"-ийн хүрээнд Булган боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, хоёр дахь гарцыг нээх шийдвэр гарсан.
Ингэснээр жилд 8-10 сая тонн нүүрс гаргах боломж бүрдэж экспорт нэмэгдэж, улсын маань эдийн засгийн эргэлт сайжрах ач холбогдолтой.
Боомтод ажиллах үеэрээ Булган-Такашкен чиглэлд зорчиж буй иргэдтэйгээ уулзлаа. Хил нээгдэж зорчигч тээвэр явж эхэлсэнд баяртай байгаа хэдий ч автобус хүйтэн тухгүй, хүн дүүрэхийг хүлээж цаг алддаг гэх мэт тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ хэллээ.
Үүний дагуу ажил хариуцсан хүмүүст төрийн үйлчилгээ ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай, чанартай хүрдэг байх ёстой талаар, хил, гаалийн албан хаагчдад экспортын ачааг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах, хууль тогтоомжийг ягштал баримталж ажиллахыг үүрэг болголоо.