2023.03.14
Иргэн төрийн үйлчилгээг авахын тулд хот ордог шаардлагагүй болгох нь төрийн үйлчилгээний нэг цэгүүдийн зорилго
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр улсын хэмжээнд 500 гаруй нэг цэг, киоск машин ажиллах эхлэх бэлтгэл ажлыг хангаж систем хөгжүүлж төрийн сервисийг нэвтрүүлэхэд бэлэн болсоноо Ерөнхий сайдад болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэддээ танилцуулж байна.
Ерөнхий сайдын манлайлал дор эхэлсэн цахим шилжилтийн ажил 2019 оноос эрчимтэй өрнөж буйг үргэлжлүүлж хөгжлийн шинэ шатанд гаргахаар нийслэл, 21 аймаг, 330 суманд төрийн 815 үйлчилгээг операторын горимоор үзүүлэхээр “Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар” ажиллаж байна. Нэг цэг нэртэй ч нэгэн дээвэр доорх олон цэгийн үйлчилгээ үзүүлж иргэдэд хүндрэл учруулдаг байдлыг халж аль ч цэг дээр очсон цаас бичиг нэхэхгүйгээр иргэний зөвшөөрлийн үндсэн дээр төрийн үйлчилгээг үзүүлнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn