Эрүүл мэндийн салбарт энгийн шийдэл хэрэгтэй байна
2023.01.16

Эрүүл мэндийн салбарт энгийн шийдэл хэрэгтэй байна

Иргэн эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авах гэхэд нэг эмнэлгээс бичиг аваад, нөгөө эмнэлэгт хүргэж өгдөг, тамга даруулж, маягт цохуулж, дараах эмнэлэг рүү тээж очдог, одоо нэг үйлчлүүлж, үзүүлж оношлуулъя гэтэл бичгээ гээж үрэгдүүлсэн байвал эмнэлгийн хаалга нээгддэггүй хүнд суртал, хуучинсаг шийдэл оршсоор байхад бид хичнээн цахим шилжилтийн төлөө зүтгээд ч нэмэргүй.

Энэ мэт хүнд суртал нь ухаалаг технологи, ухаалаг утас ердийн хэрэглээ болчихсон байхад сампингаар тайлан гаргаж, тэмээн жингээр тээвэр хийж байгаагаас ялгаагүй. Цахим шийдэл, цахим шилжилтийн үр дүнд төрийн үйлчилгээ хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэйгээр иргэнд хүрч амьдралын чанарт эерэг үр нөлөө үзүүлэх л учиртай.

Цаасан хүнд суртлыг цахим хөнгөн суртлаар хална. Хүний эрүүл мэнд, амь насаар ажил нь хэмжигддэг эрүүл мэндийн салбар өөрөө хүнд суртал хэмээх хүнд өвчин туссан байж болохгүй. 13А маягт бол амархан шийдэж болох зүйл. ЦХХХЯ салбар бүрт мэргэжлийн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ удаа иргэдийн хамгийн хүсч хүлээж байгаа эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг дэмжиж, иргэдэд хүргэж ажиллана. Цаасан хүнд суртлыг цахимаар засъя.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn