Монгол улс Facebook, Instagram-д төгрөгөөр "Boost" хийх боломжтой боллоо
2023.03.09

Монгол улс Facebook, Instagram-д төгрөгөөр "Boost" хийх боломжтой боллоо

Татвар нь Монголд үлдэх бөгөөд олон улсад давхар татвар төлөх шаардлагагүй болж байна. Meta компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллах эрхийг Entravision компанийн Ази дахь салбар нь авч манай улсад ажиллах бүтцээ тодорхой болгон зохион байгуулсаныг яамны зүгээс дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Олон нийтийн сүлжээнд идэвхитэй хэрэглэгчдийн тоогоор бүс нутагтаа тэргүүлэгч орны хувьд бидний нийтлэг хэрэглэдэг Facebook, Instagram, WhatsApp, Youtube зэрэг апп-тай албан ёсоор хамтран ажиллах, эрх үүрэг тодорхой байх, эрхээ хамгаалдаг, үүрэг хүлээдэг байх зэрэг нь тун чухал. Facebook, Instagram, WhatsApp зэрэг апп нь Meta компанид харьяалагддаг.

Мета компани албан ёсны түншээ байгуулснаар:

  • 1. Facebook, Instagram платформуудад идэвхжүүлэлтийн төлбөрийг төгрөгөөр хийх
  • 2. Мета-н платформуудаар үр дүнтэй сурталчилгаа явуулах туршлага, шийдэл дээр мэргэжлийн зөвлөмж өгөх
  • 3. Meta Blueprint болон бусад сургалтуудаар дамжуулан бизнесийн салбарынханд зар сурталчилгааг үр дүнтэй хийх боловсрол олгоход туслах
  • 4. Гарч буй асуудалд хурдан хугацаанд хариу авах тал дээр гүүр болон ажиллах
  • 5. Компанит ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд тань туслах Монгол баг мэргэжилтнүүд
  • 6. Компанит ажлын үйл явц, үр дүн зэргийг бодитоор хэмжих, тайлагнах, хэрэгслүүдээр хангах зэрэг давуу талууд үүсэх юм.
  • Эдгээр дэмжлэгүүд нь нийгмийн сүлжээг сурталчилгаандаа ашигладаг бизнес эрхлэгчдэд давуу тал болох бөгөөд илүү үр дүнтэй сурталчилгааны арга барил төлөвшүүлэхэд эергээр нөлөөлнө.

МУ-ын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дижитал эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжих бодлого барьж ажиллаж буйн үр дүн сорилт бэрхшээлийн дунд урагшилж л байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn