
2023.01.31
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан боллоо
Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.30/ боллоо. Хуралдаанд ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын газар, хэлтсийн дарга нар оролцож, өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.
ЦХХХ-ны сайд Н.Учрал салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх гол ажлуудаар холбогдох албаныханд үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал
- Иргэдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах
- Олон улсад зохион байгуулах цахим шилжилтийн үзэсгэлэн, худалдаанд оролцож, Монгол компаниуд, Монгол инженерийн оюун ухаанаар бүтсэн бүтээгдэхүүнүүдийг сурталчлан, таниулах
- Программ хангамжийн цахим их дэлгүүр Mindgolia.mn-ийг англи хэлний сонголттой болгож, бүтээгдэхүүний сонголтын нэмэгдүүлж, сайжруулах
- Иргэд төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж, лавлагаа, нэхэмжлэх, 13А маягттай холбоотой цахимжуулах ажлуудыг шуурхайлах
- Албан бичиг солилцооны дундын системийн асуудлыг шийдэх, Ebusiness.mn-ийг ашиглалтад оруулах, дижитал аймгийн стандарт, бодлогын бичиг баримтыг боловсруулах чиглэлээр хугацаатай үүрэг, даалгавар өглөө.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn