Давост уур амьсгалын өөрчлөлтийн асуудал яригдлаа
2010.02.01

Давост уур амьсгалын өөрчлөлтийн асуудал яригдлаа

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Дэлхийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудал Давост ч мөн хөндөгдөж байна. “Уур амьсгалын өөрчлөлт ба Копенхагений асуудал”-аар төр засгийн тэргүүн нар 1-р сарын 30-ны өдөр хуралдлаа.

Энэ оны 7-р сард ХБНГУ-ын Бонн хотноо болох байгаль орчны сайд нарын уулзалт, 12-р сард Мексикт болох Дээд хэмжээний уулзалтуудын бэлтгэл ажил, эдгээр уулзалт хэлэлцээрүүдийг хэрхэн амжилттай болгох талаар тэд зөвлөлдөж, санал бодлоо солилцсон юм.

Копенхагенд хийсэн тохиролцоог олон улсын хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээрийн хэлбэрт оруулахыг улс орнууд дэмжиж байгаагаа энэ үеэр дахин нотлов. Монгол улс, Копенхагены тохиролцоонд нэгдсэн бөгөөд, уур амьсгалын эсрэг авах арга хэмжээний жагсаалтаа хугацаанд нь хүргүүлсэн билээ. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар улс орнууд улам бүр идэвхтэй ажиллахыг Ерөнхийлөгч уриалав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр, Мексик улсын Ерөнхийлөгч Филипп Калдеронтой уулзаж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо солилцлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.