Оюуны бүтээлийг хамгаалах гэрээ байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоёр талын цэрэг техникийн хамтын ажиллагааны явцад хүлээн авсан болон ашиглаж байгаа оюуны бүтээлийн эрхийг харилцан хамгаалах тухай “Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр" байгууллаа.
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс, ОХУ хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд хүлээн авсан болон ашиглаж байгаа оюуны бүтээлийн эрхийг харилцан хамгаалах ач холбогдолтой.
Мөн оюуны бүтээлийг ашиглах явцад хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх, гарсан тохиолдолд таслан зогсоох талаар Талуудын чармайлтыг зохицуулах, үр дүнтэй арга хэмжээ авах зорилготой.
Талууд өөрийн улсын хууль, тогтоомж болон нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу оюуны бүтээлийг гэрээнд заагаагүйгээр ашиглахгүй байх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.