УИХ-ын гишүүн Д.Амаржаргал Люксенбургт ажлын айлчлал хийж байна
Р.Амаржаргал гишүүн нэгдүгээр сарын 18-нд тус клубт лекц уншив.
Тэрээр нэгдүгээр сарын 19-нд Люксенбургийн Их Гүнт Улсын Парламентын дарга Лаурент Мосарт бараалхах үеэрээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын парламент, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан яриа өрнүүлсний дараа парламентын гишүүдтэй уулзаж санал солилцлоо.
Мөн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Люксембургийн Ерөнхий сайд Ж.К.Юнкер Р.Амаржаргал гишүүнийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Р.Амаржаргал гишүүн хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Ерөнхий сайд Ж.К.Юнкерийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн Монгол Улсын Ерөнхйи сайд С.Батболдын захидлыг гардуулж, найрсаг, халуун дотноор хүлээн авсанд Люксенбургийн талд талархал илэрхийлэв хэмээн Брюссель дэхь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэв.