2022.10.21
ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томилох асуудлыг Ерөнхий сайд УИХ-д танилцууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.21\ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулж байна.
Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн Үндсэн хуульд заажээ. Засгийн газрын гишүүн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-д тангараг өргөнө.