2022.10.07
Ё.Баатарбилэг: Боловсролын салбарын ажилчдын нийгмийн баталгааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ
УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаан Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Шинжлэх, Ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Боловсролын салбарын төсвийн шинэчлэл хийж буй. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын цалингийн шинэчлэл хийж, цалин тодорхой хувиар нэмэгдээд явж байгаа. Хөдөө орон нутагт ажилладаг боловсролын салбарын багш, ажилчид 300 орчим долларын цалин аваад хүнд нөхцөлд ажиллаж байна. Гэтэл бид тэднээс дэлхийн боловсрол нэхдэг. Боловсролын багц хууль явж байгаатай холбоотой багш, ажилчдын нийгмийн баталгаа, цалин хөлс, тэтгэврийн асуудал яригдаж байгаа. Үүнд салбарын шинэчлэлийн санхүүжилттэй холбоотой бусад ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг юу гэж харж байгаа вэ?
Мэргэжлийн боловсролын тухай хууль өргөн барьсан. Энэ хуульд тогтолцооныхоо шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсрол, дээд боловсролынхоо залгамжийг яаж тусгаж оруулж байгаа вэ?
Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулиудын статусын асуудлууд байна. Зарим нь компани, аж ахуйн нэгжийн бүтцээр явахад татвар төлдөг. Гэтэл боловсролын байгууллага татвар төлөхгүй гэдгээр явахад төрийн бус байгууллагын статустай байдаг. Энэ асуудалд статусаар жигдлэх эсвэл хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх зүйл байна уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.