2022.03.30

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн ордын цаашдын үйл ажиллагааны талаар ил тод мэдээлэлтэй байх хэрэгтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,03,30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Оюутолгойн үр ашгийг Монголын талд ашигтайгаар болгохоор олон жил ярьсан, 2,3 тэрбум төгрөгийн өрийг хүчингүй болгосон, ирээдүйд бий болох эрсдэлтэй 22 тэрбум долларын өрийн асуудал шийдэгдсэн гээд нааштай шийдвэр гарсан. Оюутолгойн уурхайгаас гарах бүтээгдэхүүний борлуулалт, үнэ ханш дээр нь яаж хяналт тавьдаг вэ? Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжиж байна. Санхүүжилт нь ямар банкаар дамжих вэ? Өнөөдөр Хөгжлийн банкны олон асуудал яригдаж байна. Ийм алдааг давтаж болохгүй ээ.

Дараагийн асуудал бэлчээрийн болон ундны усыг сайжруулах ямар ажил хийх вэ, тодорхой ажил харагдахгүй байна. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэх вэ, сүү, сүүний ферм байгуулах ажлыг хуулийн дагуу, иж бүрнээр нь хэрэгжүүлэх ямар ажил хийх вэ?   

Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn