2022.03.30
Ц.Сэргэлэн: Гадаад харилцааны олон субъектийг нарийн хуульчлах хэрэгтэй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,03,30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Олон улсын конвенцод хүлээсэн үүргээс гадна бусад Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх тал дээр манай улс хангалтгүй байдаг гэсэн яриа гардаг. Ялангуяа хөрш орнуудтай хийсэн гэрээ хэлэлцээрээ хугацаанд нь хэрэгжүүлээгүй гэсэн зүйл гардаг. Манай улсын гадаад бодлогын үзэл, баримтлалд МУ олон улсын эрх зүйг хүндэтгэн сахиж, гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж тодорхой заасан. Цаашдаа Гадаад харилцааны хуулийн эрх зүйн орчинтой болох хэрэгтэй гэсэн бодолтой явдаг.Гадаад харилцаанд орж байгаа хуулийн субъект нэг бодлогоор зангиддаг.Олон улсын харилцаа, эрх зүй, бусад ШУ-ныг эзэмшсэн мэргэжлийн ТОП мэргэжилтнүүдийн багийг манай улс бүтцийн хувьд байгууламж зөвлөмж авдаг болох хэрэгтэй.
Түүний асуултад холбогдох яамны сайд нар хариулт өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn