2022.03.30
Х.Булгантуяа: Визгүй зорчих улсын тоо хэдээр нэмэгдсэн бэ?
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022,03,30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын Х.Булгантуяа:
Хилийн чанадад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжийн эрх ашгийг тууштай хамгаалж, иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлж, эх орноо гадаадад сурталчлан таниулах ажлыг хийх хүрээнд гадаадад визгүй зорчих орны тоо хэдээр нэмэгдсэн бэ?, гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ. Мөн цахим элчин сайдын яам байгуулах асуудал ямар явцтай байна.
БХЯ-аас дараах асуултыг асууя. Төрийн цэргийн байгууллага 2032 он хөтөлбөрийг боловсруулсан УИХ-аар батлуулан хэрэгжүүлнэ гэсэн энэ ажил ямар шатандаа явж байна. Оюутан цэргийн тоо нэмэгдэх талаар яригдаж байсан энэ ажлын талаар тодруулсан хариулт өгнө үү?
Түүний асуултад Гадаад харилцааны сайд болон бусад холбогдох албаны хүмүүс хариулт өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn