2022.01.18
Б.Энх-Амгалан: Тусгай хамгаалалттай газар нутгаа өргөх хэрэгтэй
УИХ-ын ээлжит /2022,01,18/-ны өдрийн чуулганаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Шинээр томилогдох сайдад ажлын амжилт хүсье. Доор чинь ажиллаж байгаа хүмүүс их будлиантай шүү. Явж, газар дээр нь шалтгааныг үзээрэй. Мод үнэтэй байгаа учраас шахмал түлш их түлж байна, хэрэглээ өссөн учраас утаатай байна гэж ард түмнээ доромжилсон, ажлаа авч үлдэх гэсэн аргаа барсан хүмүүсийн үгэнд битгий автаарай. Зөвхөн утаа биш хөрсний бохирдол, ундны усны эх үүсвэр маш хэцүү байгаа.
Туул гол дагуу буусан баахан газар байгаа. Үүнд анхаараарай. Хоёр хөрштэйгээ ойр ажиллаарай. Мөн монголоос эх авдаг улсуудтай хамтран ажиллах шаардлага бий. Дархан цаазат, тусгай хамгаалалттай газраа хамгаалаарай. Улс төрчид болон ашиг сонирхолтой хүмүүсийн эрх ашигт ороод нүүлгэнэ,тусгай хамгаалалтаас гаргана, алт баялгийн ухна гэж энэ яамны сайд ярьж орж ирж болохгүй шүү. Өмнөх сайд бас ийм зүйл ярьж орж ирсэн.
Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говийг Зүүн гарын говь болгоно гэж орж ирээд, дээр нь тэнд байдаг 204 төрлийн 13 овгийн ийм нарийн ургамал амьтныг хамгаалалтаас гаргах, тэнд хамгаалж байсан хүмүүсийг нүүлгэх тухай асуудал, тэнд байгаа ховор ургамлыг устгах асуудлыг ярьж оруулж ирж болохгүй шүү. Тусгай хамгаалалттай газар нутгаа өргөх хэрэгтэй.Үүнийг Баянхонгор аймгийн иргэд тэмцэж харуулж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn