2022.01.18

Х.Булгантуяа: Харьяа байгууллагын уялдаа холбоог сайжруулснаар агаарын бохирдлыг бууруулна

УИХ-ын ээлжит /2022.01.18/-ны өдрийн чуулганаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Сүүлийн хоёр жил монголчууд бидний уушги цар тахал, утаа хоёроос шалтгаалж муудаж байгаа. Агаар салхинд гар гэж мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Гараад ийм утаагаар амьсгалах юм бол ямар ч хэрэггүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төсөв санхүүгээр дэмжиж байгаа. 2020 оныг 2018 оны үеийн харьцуулахад урсгал зардалтай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Нэн шаардлагатай гэсэн Усны газар, Ойн судалгаа хөгжлийн газар гэсэн агентлаг бүрийг нь байгуулсан. Агаарын бохирдлоо бууруулсан учраас дараа дараагийн байгаль орчноо хамгаалах ажлуудад анхаарах ёстой байсан. Гэтэл бид эргээд агаарын бохирдлоо ярьж байна.

БОАЖ-ын сайдын харьяа 101 орчим байгууллага байдаг юм билээ.

Миний бие Сангийн дэд сайд байхдаа Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнээр ажиллаж байсан. Хамгийн анх У.Хүрэлсүх дарга Ерөнхий сайд байхдаа энэ хороог ахалж, чиглүүлдэг байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг энэ хороог ахалж ажиллаасай гэж хүсэж байна. Ингэж бүх газруудын уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй.