2022.10.07
Б.Энхбаяр: Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах ямар шаардлага үүссэн бэ?
УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна.
“Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Эдийн засгийн хөгжлийн асуудалтай байна хэмээн үзэж Эдийн засаг, хөгжлийн яамтай болж, сайдтай болсон. Нэлээн туршлагатай хүн ч томилсон байгаа. Давхар дээл болон дахин цол чимэг нэмж Шадар сайд болох гэж байгаа юм байна. Заавал давхар дээлтэйгээр ажиллах гээд байгаа учир шалтгааныг тайлбарлана уу?
Орон нутгийн гол орлого нь газрын түрээс байдаг. Улаанбаатар хотын тухайд газрын төлбөрөөс 120-130 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Хотоос гаднах орон нутгийн газрыг ҮНЭГҮЙ эзэмшүүлж, өмчлүүлэх тухай асуудал байх юм. Ямар хэмжээний үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлээд, ямар хэмжээний орлого олох боломжийг хаах гээд байна вэ?
“Гүйцэтгэх эрх мэдлийн хяналтын тухай хууль”-ийг дэмжиж байна. Хяналтын агентлаг нь ЗГХЭГ-ын жишгээр цалинжина гэлээ. Манай улсад 48 агентлаг байгаа шүү дээ. Ганц агентлагийг сугалж аваад өөрөөр цалинжуулна гэхээр, бусад нь барьцах вий гэдэг болгоомжлол байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Түүний асуултад, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа