Хүн ам орон, сууцны тооллогы хойшлуулхаар боллоо
2009.12.04

Хүн ам орон, сууцны тооллогы хойшлуулхаар боллоо

2010 оны хүн ам, орон сууцны тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо боловсруулжээ. Өчигдөр УИХ-ын чуулган тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм.

Уг нь 2008 онд УИХ хүн амын тооллогыг 2010 оны 01 сарын 09-нд тооллогыг эхлүүлэхээр тогтоосон байсан билээ. Харин Манай улсад томуугын вирус тархаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаараа тооллогын зарим бэлтгэл ажлууд хойшлогджээ, мөн ирэх оны 1-р сард ихэнх нутгаар цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаатай холбогдуулан 2010 оны 11 сарын 10-аас өөрчлөн тогтоохоор болжээ. Нилээдгүй гишүүд хүн амын тооллого, хүний хөгжил сангаас иргэдэд мөнгө тараах ажил хоёр уялдуулах ёстой юм биш үү? Мөнгө тараах ажил юу болох бэ? гэдгийг асууж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар
“Өвлийн улиралд ийм арга хэмжээ зохиох нь зохимжгүй юм биш үү? Хавар тооллогоо явуулбал яасан юм бэ? Мөн ирэх онд хүний хөгжил сангаас иргэдэд бэлэн мөнгө тараана гээд байгаа. Энэ бэлэн мөнгө тараах ажил чинь энэ хүн амын тооллоготой уялдах юм биш үү? Гэсэн асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан: “Зуны улиралд иргэд тогтвор суурьшил муутай, шилжих хөдөлгөөн ихтэй байдаг. 11 сар бол сургууль цэцэрлэг эхлээд, хүн ам хамгийн их тогтвор суурьшилтай үе юм. Түүнээс гадна томуугын вирус тарсан учраас 30 гаруй тоологчид сургалт зохион байгуулах, вирусийн эсрэг тариа хийх зэрэг шаардлага гарч байгаа. Харин мөнгө тараах ажлыг хүн амын тооллогын бэлтгэл ажилтай л уялдуулна уу гэснээс хүн амын тооллогын дүн хүлээж мөнгө тараах ажил хойшлогдохгүй. Тооллогыг хариу гаргах наандаж 5-6 сар шаардана. Тиймээс мөнгө тараах ажил хуучин тооллогоор явна” хээн хариуллаа.

Мөн зарим гишүүд бэлтгэл хангагдсангүй гээд ажил хойшлуулж, хариулагагүй байдлыг өөгшүүлэж байна хэмээлээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ханиад томуу тархсанаар далимдуулаад бэлтгэл хангагдсангүй гээд хариуцлагагүй байдлыг өөгшүүлж, даамжруулаад байх шаардлага байгаа юм уу. Өндөржүүлсэн бэлэн байдал бол хэдэн насанд хүрээгүй хүүхдүүдийг гэрт хорисоноос биш өөр юм болоогүй ш дээ. Галт тэрэг явдаг 3, 4 аймагт галт тэрэг яваагүй байх. Ийм байхад үүнд буруугаа чихээд, үндсэндээ бэлтгэл ажил хангагдсангүй гээд жилээр шахуу хойшлуулаад байх шаардлага байгаа юмуу?” хэмээж байлаа.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хурааж, гишүүд хүн амын тооллогын хойшлуулах асуудлыг хэлэлцэх зүйтэй хэмээн үзлээ.  УИХ-ын дарга анхны хэлэлцүүлгийн үед сайн ярилцацгаая хэмээн анхны хэлэлцүүлэгт бэлтэгүүлхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.