Өнчин хүүхдүүдэд дулаан хувцас, унаа бэлэглэв
2009.11.30

Өнчин хүүхдүүдэд дулаан хувцас, унаа бэлэглэв

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн хүүхдүүдэд БНХАУ-н Элчин сайдын яамнаас дулаан хувцас, унаа бэлэглэлээ. БНХАУ-ын Элчин сайд өнгөрсөн долоо хоногт тус төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, өнчин хүүхдүүдэд 160 ширхэг дулаан хувцас, 14,5 сая төгрөгийн үнэ бүхий микро автобус бэлэглэснийг Элчин сайд Юй Хун Яо, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нар гардуулж өгсөн байна.
Элчин сайд Улс тунхагласны баярыг тохиолдуулан хүүхдүүдийг баярлуулах үүднээс асуудлыг ийнхүү даруй шийдвэрлэсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд сургуулиа амжилттай төгсч, БНХАУ-ын Их дээд сургуульд суралцах боломж байгааг хүүхдүүдэд дуулгажээ. Хотын даргын орлогч “Хоёр улсын хооронд димломат харилцаа тогтоосны ойн жил олон сайхан ажил зохиож байгаагийн нэг болох өнчийн хүүхдүүдэд дулаан хувцас бэлэглэж, хоттой танилцах, зусландаа явах тохилог унаатай болгосонд нь Элчин сайдын яамныханд хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлээд
“энэхүү сайхан сэтгэлийн бэлгийн хариуг манай хүүхдүүд сурлага, амьдрах ухаанаараа хариулах болно” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. 1998 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн тус төвд нийгмийн эмзэг бүлгийн, эцэг эхийн хараа хяналтаас гарсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг нийгэмшүүлэн сурган хүмүүжүүлж, амьдрах арга ухаанд сургадаг бөгөөд одоогийн байдлаар 4-18 насны 158 хүүхэд хүмүүжиж байгаа ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.